Өгөгдөлд суурилсан шийдвэр
Оюутан та суралцах хугацаандаа маш олон шийдвэр гаргадаг хичээл сонголт, хөтөлбөр сонголт, тандалт гэх мэт. Тэгвэл бусдаас асууж сураглалгүйгээр нээлттэй өгөгдлөөс хэрэгтэй мэдээллээ олж аваарай.
Өгөгдөл МУИС нь 2018 оноос өөрсдийн нээлттэй өгөгдлийг хөгжүүлэх ажлыг санаачлан хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэ порталаар дамжуулж албан ёсны эх сурвалжаас төрөл бүрийн өгөгдлийг олон нийтэд түгээж байна. Энэ санаачлагаар Монгол Улсад анх удаа дээд боловсролын байгууллага өөрсдийн үйл ажиллагааны талаарх өгөгдлийг нээж харуулсан сайн жишээ, түүчээ болж байна.
Дүрслэл Tableau Public нь интерактив өгөгдлийн дүрслэлүүдийг вэбд нийтлэж болдог үнэгүй үйлчилгээ юм. Tableau Public-д нийтлэгдсэн viz буюу дүрслэл нь ямар ч вэб хуудас, блог-д тавих боломжтой байдаг ба сошиал медиад хуваалцаж болдог. Мөн тухайн дүрслэлийг хэн ч татаж авах боломжтой байна.
Жишээ дүрслэлүүд
Эдгээр дүрслэлүүдийг ашиглан өөртөө хэрэгтэй мэдээллээ олж авхад таньд ямар ч програм болон статистикийг мэдлэг шаардлагагүй. Хүссэн зүйлээ сонгоод, хайгаад, дарж байгаад олж аваарай.